байрлуулаагүй тохиолдолд уг контентыг энэхүү журмын 6.6-д заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авна. Гурав. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэл 3.1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь өөрийн тус бүр нэг цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд хуульд заасан хугацаанд багтаан аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэл хариуцсан ажилтанд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ. 3.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа нийтлэх тохиолдолд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Цахим орчны үйлчилгээ эрхлэгчээс сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн маягтын дагуу бүртгүүлнэ. 3.3.Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 3.2-т заасан маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж ирүүлэх бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна. 3.4.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудасны бүртгэлийн мэдээллийг бүртгэл хийснээс хойш нэг хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ. 3.5.Харилцаа холбооны зохицуулах хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэл хариуцсан ажилтан нь цахим хуудасны бүртгэлтэй холбоотой мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй, задруулахгүй байх үүрэгтэй. 3.6.Цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн албан ёсны цахим хуудсанд сонгуулийн жил дуусах хүртэл хугацаанд байршуулна. Дөрөв. Эрх бүхий байгууллагын чиг үүрэг 4.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг цахим орчинд шуурхай хангуулах ажлын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана. 4.2.Эрх бүхий байгууллагууд нь хамтран ажиллах эрх бүхий албан тушаалтны овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийн мэдээллийг сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 7 хоногийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ. 4.3.Цахим хуудсанд нийтлэгдсэн сонгуультай холбоотой мэдээ, мэдээллийг хянан шалгасан эрх бүхий байгууллага нь хууль бус үйлдлийг тогтоож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д заасан арга хэмжээг авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд шийдвэрийг албан бичгээр нэн даруй хүргүүлнэ. 4.4.Энэ журмын 4.3-т заасан шийдвэр бүхий албан бичгийг цаасаар болон цахимаар хүргүүлнэ. 4.5.Эрх бүхий байгуулагын шийдвэр бүхий албан бичигт дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд: 4.5.1.шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагын нэр, хаяг, эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байх ба албан бичгийн огноо, дугаарыг тодорхой заасан байх; 4.5.2.шийдвэр гаргасан шалтгаан, нөхцөл байдал, хуулийн үндэслэл, зүйл, заалт болон хуульд заасан хэрэгжүүлэх технологийн арга хэмжээг тодорхой тусгасан байх;

اختر الفقرة المستهدفة3