4.5.3.хууль зөрчсөн зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийг байршуулсан цахим хаяг,
цахим холбоос, хэвлэмэл баримт зэрэг шаардлагатай баримтыг хавсаргах.
4.6.Эрх бүхий байгууллагаас ирүүлсэн шийдвэр бүхий албан бичиг нь журмын шаардлагыг
бүрэн хангасан тохиолдолд Харилцан холбооны зохицуулах хорооноос энэхүү журмын 6-р
бүлэгт заасан арга хэмжээг зохион байгуулна.
4.7.Харилцаа холбооны зохицуулах хороо нь авсан арга хэмжээний талаарх мэдээллийг
шийдвэр гаргасан эрх бүхий байгууллагад цахимаар мэдэгдэнэ.
4.8.Эрх бүхий байгууллага нь энэхүү журмын хүрээнд авсан арга хэмжээний талаарх тайланг
тухайн жилдээ багтаан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, өөрийн цахим хуудсаар
дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлнэ.
Тав. Нам, эвсэл, нэр дэвшигч болон үйлчилгээ эрхлэгчдийн чиг үүрэг
5.1.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь дараах
үүрэгтэй:
5.1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг
хангах үүднээс гүйцэтгэх удирдлага болон сонгуулийн сурталчилгааны хугацаанд
хамтран ажиллах техникийн багийн гишүүдийн овог, нэр, албан тушаал, хөдөлгөөнт
болон суурин утасны дугаар, цахим шуудангийн хаягийг Харилцаа холбооны
зохицуулах хороонд бүртгүүлэх;
5.1.2.сонгуулийн сурталчилгаа эхэлснээс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр
хүртэл хугацаанд энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг тасралтгүй
явуулах нөхцөл бололцоогоор хангах;
5.1.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8,
47.11 дэх хэсэгт заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд сонгуулийн
сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө туршилтыг хийх, техник технологийн бэлэн
байдлыг хангасан байх;
5.1.4.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь зөрчилтэй домэйн нэрийн жагсаалт
/black-list.mn/-ыг өөрийн сүлжээнд даруй хязгаарлах;
5.1.5.зөрчилтэй домэйн нэрийн жагсаалтыг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс
сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд 4 цаг тутамд шинэчлэх
бөгөөд шаардлагатай тохиолдолд нэн даруй шинэчлэх;
5.1.6.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь домэйн нэрийн сервер (Domain Name
Server)-тээ болон сүлжээний хамгаалалтын төхөөрөмж (Firewall)-дөө "black-list"-ийн
домэйн нэрт харгалзах АйПи(IP) хаягаас ирэх домэйн нэрийн асуулга, хүсэлтийг
зөвшөөрөх, хариулах боломжийг бүрдүүлсэн байх;
5.1.7.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь интернэтийн үйлчилгээнд ашиглаж буй
домэйн нэрийн серверүүд (Domain Name Server)-ийн АйПи (IP) хаягуудыг Харилцаа
холбооны зохицуулах хороонд бүртгүүлэх;
5.1.8.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д
заасан эрх бүхий байгууллагуудад шаардлагатай мэдээллийг боломжит хэлбэрээр
гаргаж өгөх, технологийн болон мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцааг үзүүлэх;
5.1.9.Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тухай бүр
гаргаж хүргүүлэх;
5.1.10.интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн нэг удаагийн холболт дахь бүх
хандалт нэг гадаад АйПи (IP) хаягаар дамжих боломжийг бүрдүүлэх бөгөөд харгалзах
/гадаад, дотоод/ хаягуудын мэдээллийг 1 сарын хугацаанд хадгална.
5.2. Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь дараах үүрэгтэй:
5.2.1.сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль
тогтоомжид заасны дагуу явуулах;
5.2.2.энэ журмын 6.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, гүйцэтгэх техник,
технологийн боломжийг хангасан байх;