5.2.3.нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах; 5.2.4.сонгуулийн сурталчилгаа хийсэн тохиолдолд сонгуулийн сурталчилгааг захиалсан этгээд болон сонгуулийн сурталчилгааны төлбөрийн талаарх мэдээлэл агуулсан тайланг сонгуулийн санал хураах өдрийн дараа өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Сонгуулийн сурталчилгаа явуулсан тайлангийн загварын дагуу бэлтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх; 5.2.5.домэйн нэр ашиглан мэдээ мэдээллийг хэрэглэгчид хүргэж буй бүх төрлийн вэб сайт нь сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх; 5.2.6.Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тухай бүр гаргаж хүргүүлэх. 5.3. Сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч нь дараах үүрэгтэй: 5.3.1.сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу явуулах; 5.3.2.нам, эвсэл, нэр дэвшигч нь цахим хуудас болон цахим шуудангийн мэдээллээ аливаа халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 5.3.3.нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд ашигласан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах. Зургаа. Сонгуулийн сурталчилгааны хяналт 6.1.Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргана. 6.2.Энэ журмын 6.1-д заасан эрх бүхий байгууллага нь цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд энэ журмын 4.5-д заасан шаардлага хангасан шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ. 6.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.2-д заасан шийдвэр бүхий албан бичгийн дагуу дараах арга хэмжээг авах талаар цахим орчны үйлчилгээ эрхлэгчид нэн даруй мэдэгдэнэ: 6.3.1.шийдвэрт дурдсан контентыг устгах, эсхүл хандалтыг хаах, эсхүл түр хязгаарлах; 6.3.2.шийдвэрт дурдсан цахим хаяг, цахим хуудасны хандалтыг сонгуулийн сурталчилгааны хугацаа дуустал хугацаанд хаах, эсхүл түр хязгаарлах. 6.4.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.3-д заасан мэдэгдлийг тухайн цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн цахим орчин дахь хаяг эсхүл Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцно. 6.5.Зөрчил гаргасан цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 6.3-т заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд нэн даруй хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ. 6.6.Цахим орчны үйлчилгээ эрхлэгчийг олж тогтоох боломжгүй эсхүл энэ журмын 6.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо дараах мэдэгдлийг цахим орчны үйлчилгээ эрхлэгч, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ:

اختر الفقرة المستهدفة3