6.6.1.тухайн цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн сурталчилгааны дүн гарч дуусах хүртэлх хугацаанд, эсхүл зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд түр хязгаарлах; 6.6.2.шийдвэрт дурдсан хууль зөрчсөн контентыг устгах, эсхүл хандалтыг хаах, эсхүл түр хязгаарлах; 6.6.3.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан технологийн арга хэмжээ авах. 6.7.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернэтийн үйлчилгээ эрхлэгч болон цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 6.6-д заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд нэн даруй хэрэгжүүлэх үүргийг хүлээх бөгөөд хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ. 6.8.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 6.1-д заасан эрх бүхий байгууллагаас цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн зөрчил арилсан талаарх шийдвэрийг ирүүлсэн тохиолдолд хандалтыг сэргээх технологийн арга хэмжээг нэн даруй авна. Долоо. Гомдол маргаан шийдвэрлэх 7.1.Цахим орчин ашиглан явуулсан сонгуулийн сурталчилгаа нь хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журам, харьяаллын дагуу цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид тус тус гаргана. 7.2.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь иргэн, хуулийн этгээдийн гомдол маргааныг хүлээж авах шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг олон нийтэд ил тод байршуулна. 7.3.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргаантай холбоотой асуудлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх бөгөөд шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллагад хандаж болно. 7.4.Цахим орчны цахим үйлчилгээ эрхлэгч нь хүн, хуулийн этгээдийн гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайланг сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор гаргаж, олон нийтэд нээлтэй мэдээлнэ. Найм. Хариуцлага 8.1.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. ---о0о---

اختر الفقرة المستهدفة3