ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË
2022 îí ¹07/1205/
25 дугаар зүйл.Цахим орчинд мэдээлэл хамгаалах талаарх
цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
25.1.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага цахим орчинд мэдээлэл хамгаалах талаар
дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1.хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль
тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, олон нийтэд сурталчлан таниулах,
холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн
туслалцаа үзүүлэх;
25.1.2.хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик
мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын
шаардлага, журмыг батлах;
25.1.3.мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
зориулалттай мэдээллийн системийн аюулгүй байдал алдагдсан, кибер
халдлагад өртсөн талаар мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн мэдэгдлийг
хүлээн авч бүртгэн, шаардлагатай арга хэмжээг даруй авах.
26 дугаар зүйл.Мэдээлэл хамгаалах талаарх төрийн бусад
байгууллагын бүрэн эрх
26.1.Төрийн байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл
цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль
тогтоомжид заасан чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавина.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ДУУНЫ, ДҮРСНИЙ, ДУУ-ДҮРСНИЙ
БИЧЛЭГИЙН СИСТЕМ
27 дугаар зүйл.Дууны, дүрсний, дуу-дүрсний
бичлэгийн систем
27.1.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж нь
технологийн тусламжтайгаар дууны, дүрсний, дуу-дүрсний мэдээлэл
цуглуулах, дамжуулах, хадгалах боломж бүхий суурин болон хөдөлгөөнт
техник хэрэгслээс бүрдэнэ.
27.2.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем нь энэ
хуулийн 27.1-д заасан төхөөрөмж, мэдээлэл дамжуулах сүлжээ, хадгалах
төхөөрөмж, программ хангамжаас бүрдэнэ.
597
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات