ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ 3.3.2.хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах; 3.3.3.хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглах; 3.3.4.мэдээллийг нийтэд ил болгохоор хуульд заасан. 3.4.Гүйцэтгэх ажлын тухай хуулиар4 тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна. 3.5.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбогдсон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд5 зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. 4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 4.1.1.“биометрик мэдээлэл” гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг; 4.1.2.“генетик мэдээлэл” гэж биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хүний бие махбод, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг; 4.1.3.“даруй” гэж боломжит богино хугацааг; 4.1.4.“захидал харилцааны мэдээлэл” гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг; Гүйцэтгэх ажлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1998 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 5 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 42 дугаарт нийтлэгдсэн. 4 581

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات