ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно. 27.8.Хүний эрхийн Үндэсний Комисс энэ хуулийн 27.3, 27.4-т заасан үйл ажиллагаа, бусад хуулийн хүрээнд ашиглаж байгаа дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор хууль хяналтын байгууллагатай хамтран шалгалт хийж болно. 27.9.Хуульд заасан журмын дагуу мэдээлэл хариуцагч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд байгаа мэдээлэлтэй танилцах, хадгалагдсан бичлэгийг үзүүлэх, сонсгох, хуулбарлаж өгч болно. 27.10.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем нь мэдээлэлд хандах эрхгүй этгээд хандахаас урьдчилан сэргийлэх техникийн болон үйл ажиллагааны нөхцөлийг бүрдүүлсэн байна. НАЙМДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ 28 дугаар зүйл.Мэдээллийн эзний гомдлыг шийдвэрлэх 28.1.Мэдээллийн эзэн энэ хуульд заасны дагуу төрийн байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль7 болон холбогдох бусад хуульд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ. 28.2.Энэ хуулийн 28.1-д зааснаас бусад мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж шийдвэрлүүлнэ. 28.3.Мэдээллийн эзэн энэ хуулийн 28.1, 28.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. 29 дүгээр зүйл.Хориглох зүйл 29.1.Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно. 29.2.Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчихийг хориглоно. Захиргааны ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 7 599

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات