ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ 11.4.Түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэхдээ мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. 11.5.Энэ хуулийн 11.1-д заасан зорилгоор мэдээлэл боловсруулж, ашиглахад мэдээллийн эзэнд энэ хуулийн 16.1.1, 16.1.2, 16.1.3 дахь заалт хамаарахгүй. 11.6.Түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглахад энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу аюулгүй байдлын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 12 дугаар зүйл.Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах 12.1.Сэтгүүл зүйн, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно. 12.2.Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг энэ хуулийн 12.1-д заасан зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахыг хориглоно. 12.3.Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. 13 дугаар зүйл.Мэдээллийн эзэн нас барсны дараа мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах 13.1.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзэн нас барсан, эсхүл нас барсанд тооцогдсон бол гэрээслэл, түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр түүнд хамаарах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. 13.2.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзэн нас барснаас хойш 70 жил өнгөрсөн тохиолдолд хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад зөвшөөрөл шаардахгүй. 588

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات