ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ 5 дугаар зүйл.Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад баримтлах зарчим 5.1.Мэдээлэл зарчмыг баримтална: цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах 5.1.1.хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх; 5.1.2.хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 5.1.3.ялгаварлан гадуурхахгүй байх; 5.1.4.мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах; 5.1.5.мэдээллийн аюулгүй байдлыг хангах; 5.1.6.мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн алдагдуулахгүй байх. байдлыг ХОЁРДУГААР БҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ 6 дугаар зүйл.Төрийн байгууллага мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах 6.1.Төрийн байгууллага дараах тохиолдолд мэдээлэл цуглуулж, боловсруулна: 6.1.1.мэдээллийн эзний зөвшөөрлөөр; 6.1.2.хуульд заасан үндэслэлээр; 6.1.3.хуульд заасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааны явцад мэдээлэл хариуцагч эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх; 6.1.4.гэрээ байгуулах, байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах; 6.1.5.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх; 6.1.6.мэдээллийн эзний эрх, ��ууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх. 6.2.Төрийн байгууллага дараах тохиолдолд мэдээллийг ашиглана: 6.2.1.мэдээллийн эзний зөвшөөрлөөр; 6.2.2.хуульд заасан үндэслэлээр; 6.2.3.мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; 583

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات