3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."шугам" гэж мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа
дамжуулагч орчин /утас, радио долгион, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг
тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолборыг;
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.1.2."сүлжээ" гэж хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах
болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган
боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдлийг;
3.1.3."ашиглалт" гэж харилцаа холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн
засвар, хэмжилт, тохируулга хийх үйл ажиллагааг;
3.1.4."үйлчилгээ" гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо мэдээллийн
хэрэгцээг хангах үйл ажиллагааг;
3.1.5."үйлчлэгч" гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.4, 9.8, 9.11-д
заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан/
/Энэ заалтад 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.6."хэрэглэгч" гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах
эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;
3.1.7."зааглах цэг" гэж үйлчлэгч, хэрэглэгчийн шугам, сүлжээ хоорондоо харилцан холбогдох цэгийг;
3.1.8."бүх нийтийн үйлчилгээний үүрэг" гэж төрийн бодлогын хүрээнд шуудангийн болон цахилгаан
холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн
амд бодит үнээр хүргэхийг;
/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
3.1.9."бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан" гэж бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр
төвлөрүүлсэн хөрөнгийг;
/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
3.1.10.“харилцаа холбоо” гэж цахилгаан холбоо, радио холбоо, өргөн нэвтрүүлэг, шуудангийн бүх
төрлийг;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
3.1.11."цахилгаан холбооны үйлчилгээ" гэж цахилгаан холбооны сүлжээг ашиглан бүх төрлийн
мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг;
/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
3.1.12."дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө" гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон
үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг.
/Энэ заалтын дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/