18.1.1.үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн төрийн бодлого боловсруулах, тухайн
байгууллагад хууль тогтоомжоор оногдуулсан үүргийг шийдвэрлэх;
18.1.2.гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг эрэн
сурвалжлах, нотлох баримт цуглуу��ах, тэдгээрийн эх сурвалжийг олж тогтоох;
18.1.3.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудад
танилцуулах.
/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.2.Гүйцэтгэх ажлын үр дүнгийн тухай мэдээ, баримт сэлтийг хүлээн авсан, танилцсан байгууллага,
албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл, мэдээллийн эх сурвалжийг задруулахгүй байх
үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
18.3.Дараах тохиолдолд тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын үр дүнгийн тухай мэдээ, баримт
сэлтийг тагнуулын төв байгууллагын даргын зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, албан
тушаалтанд шилжүүлэхийг хориглоно:
18.3.1.гүйцэтгэх ажлын арга хэмжээнд оролцогчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй;
18.3.2.гүйцэтгэх ажлын хүч хэрэгсэл, арга, ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл задрах бодит нөхцөл
байдал үүсч болзошгүй.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
19 дүгээр зүйл. Гүйцэтгэх ажлын хэрэг нээх
19.1.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хийсэн судалгаа, шалгалтаар дараахь
байдал тогтоогдвол гүйцэтгэх ажлын хэрэг нээнэ:
19.1.1.үндэсний болон улс орны аюулгүй байдалд хор уршиг учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу
үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай үндэслэлтэй сэжиг тогтоогдсон;
19.1.2.энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдсон.
19.2.Гүйцэтгэх ажлын хэрэг нээх тогтоолд тухайн гүйцэтгэх байгууллагын дарга гарын үсэг зурснаар
хүчинтэй болох бөгөөд үүнийг цаашид шалгах үүргийг эрх бүхий ажилтанд хариуцуулна.
19.3.Хэрэг нээн шалгах явцад авагдсан мэдээ, мэдээллийг үрэгдүүлж, устгаж болохгүй.
20 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын хэрэг хаах
20.1.Дор дурдсан тохиолдолд гүйцэтгэх ажлын хэрэг шалгах ажиллагааг дуусгавар болгож, хэргийг
хаана:
20.1.1.шалгасан үндэслэл батлагдан эрүүгийн хэрэг үүсгэсэн, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэхээс
татгалзсан шийдвэр гарсан;
20.1.2.оргосон этгээд баривчлагдсан, барьцаанд авагдсан хүн суллагдсан, сураггүй алга болсон, нас
барсанд тооцогдсон хүн, эсхүл алдагдсан эд зүйл олдсон;
20.1.3.гүйцэтгэх ажлын үр дүнг энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаар ашигласан;
20.1.4.хэргийн холбогдогч нас барсан буюу Монгол Улсын нутгаас бүрмөсөн гарсан нь тогтоогдсон.
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents