явуулахад аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас саад учруулахыг хориглоно.
13.5.Гүйцэтгэх ажилтны албан тушаалд иргэнийг судлах, сонгон шалгаруулах, туршилтын
хугацаагаар ажиллуулахтай холбогдох харилцааг Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.2-т
заасан журмаар зохицуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл. Туслагч, туслах ажилтан ажиллуулах
14.1.Гүйцэтгэх байгууллага нь эрх зүйн чадамжтай энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт
зааснаас бусад хүнийг өөрийн нь зөвшөөрснөөр иргэний харьяалал, үндэс угсаа, хэл, арьсны өнгө,
нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг,
үзэл бодол, боловсролыг үл харгалзан туслагч, туслах ажилтнаар ажиллуулж болно.
14.2.Шаардлагатай тохиолдолд туслагч, туслах ажилтантай бичгээр гэрээ байгуулах бөгөөд гэрээнд
тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар тодорхой заана.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14.3.Туслагч, туслах ажилтныг зөвхөн гэрээ байгуулсан байгууллагад хуулиар харьяалуулсан
асуудлыг шалгахад оролцуулах бөгөөд гэрээнд г��йцэтгэх үүрэг, эдлэх эрх, хүлээх хариуцлагын
талаар тодорхой заана.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.4.Туслагч, туслах ажилтныг нэгээс илүү гүйцэтгэх байгууллагад ажиллуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14.5.Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, түүний эрх бүхий ажилтнаас энэ хуулийн
хүрээнд өгсөн үүргийг биелүүлнэ. Өгсөн үүрэг нь тухайн байгууллагын харьяалалд хамаарахгүй, энэ
хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзвэл туслагч, туслах ажилтан уг үүргийг биелүүлэхээс
татгалзаж болно.
14.6.Туслагч, туслах ажилтанд хууль зөрчсөн үүрэг өгч гүйцэтгүүлсэн гүйцэтгэх ажилтныг эрх мэдлээ
хэтрүүлсэнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
15 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын санхүүжилт
15.1.Гүйцэтгэх ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
15.2.Гүйцэтгэх ажлын зайлшгүй шаардлагаар зохих хууль тогтоомжийн дагуу байгуулсан халхавчийн
байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны орлогыг гүйцэтгэх ажлын зардалд ашиглаж болно.
15.3.Гүйцэтгэх ажлын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг Төрийн аудитын тухай хуульд заасан эрх
бүхий албан тушаалтан шалгана.
/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.4.Гүйцэтгэх ажлын зардлыг салбар нэгжид хуваарилах, зарцуулалтад тавих хяналтыг тухайн
гүйцэтгэх байгууллагын дарга хариуцна.
15.5.Гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүнийг нь нууцалбал зохих салбар, нэгжийн үйл
ажиллагааны төсвийг төлөвлөх, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг нь тайлагнахад баримтлах журмыг
санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, тагнуулын төв байгууллагын даргатай
хамтран батална.
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents