9.1. Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зохицуулах хороо нь зөрчлөөс хамааруулан тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан эдийн засгийн хариуцлага хүлээлгэх эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу дараах шаардлагатай арга хэмжээг авна: 9.1.1. Зөрчлийг арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар, шаардлага өгөх. 9.1.2. Захиргааны хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох хяналтын байгууллагад мэдэгдэх; 9.1.3. Тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай сануулах; 9.1.4. Тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх; 9.1.5. Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох; /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 9.2. Зохицуулах хороо нь холбогдох эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хууль, тогтоомж зөрчсөн тухай албан ёсны шийдвэр, дүгнэлтийг үндэслэн дор заасан арга хэмжээ авахыг контентын агрегатор, веб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ. 9.2.1. Энэ талаар мэдэгдсэнээс хойш 24 хүртэлх цагийн дотор, шаардлагатай гэж үзвэл нэн даруй уг зөрчлийг арилгах арга хэмжээ авч хариуг мэдэгдэх. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 9.3. Хэрэв 9.2.1-д заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол зөрчил арилтал контент агрегаторын үйлчилгээг зогсоох болон веб сайтын үйлчилгээ эрхлэгчийн Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлаж Зохицуулах хорооноос үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 9.4. Эрх бүхий байгууллагаас Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлах тухай ирүүлсэн албан ёсны мэдэгдэл, албан бичигт үндэслэн тухайн веб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлэхгүйгээр веб сайтын хандалтыг нэн даруй хязгаарлаж болно. /2014 оны хорооны хуралдааны 40 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/ 9.5. Гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлнэ. 9.6. Зохицуулах хороо нь контент агрегатор, веб сайтын үйлчилгээ эрхлэгч болон үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглана. -------- o O o -------

Select target paragraph3