МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2021 оны 12 сарын 17 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж 2.1.Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 3.1.Энэ хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төр, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. 3.2.Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээгээр

Select target paragraph3