/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
15.6.Гүйцэтгэх ажлын зориулалттай эд хөрөнгийг худалдан авах, үйлдвэрлэх, эргэлтийн хөрөнгөд
бүртгэх, захиран зарцуулах, шилжүүлэх, устгахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн
31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг баримтална.
/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
16 дугаар зүйл. Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтны үйл ажиллагааны эрх зүйн баталгаа
16.1.Гүйцэтгэх болон туслагч, туслах ажилтан албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулж амь бие,
эрүүл мэнд, нэр төр, түүний гэр бүл, эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна.
16.2.Хуулийн хүрээнд явуулсан гүйцэтгэх ажлын улмаас хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад
учирсан хохирлыг төр хариуцна.
16.3.Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу туслагч, туслах ажилтнаар ажиллаж байгаа буюу
ажиллаж байсан тухай мэдээ төрийн нууцад хамаарна.
16.4.Гүйцэтгэх байгууллага нь туслагчийг ажлын үр дүнгээр урамшуулж, туслах ажилтанд зохих хөлс
олгоно.
16.5. Туслагч, туслах ажилтан нь гүйцэтгэх байгууллага, ажилтнаас өгсөн үүргийг биелүүлэх үедээ
амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуу болсон бол гүйцэтгэх ажилтанд тухайн
тохиолдолд олгодогтой ижил хэмжээний нэг удаагийн буцалтгүй болон бусад тусламж авах эрхтэй
бөгөөд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай
хуульд заасны дагуу олгоно.
/Энэ хэсэгт "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд" гэснийг
"Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны
өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө./
16.6.Гүйцэтгэх байгууллага, тэдгээрийн ажилтнаас энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу
гүйцэтгэх ажил явуулахад иргэн, хуулийн этгээд хөндлөнгөөс оролцох, саад учруулах,
заналхийлэхийг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ЯВУУЛАХ
17 дугаар зүйл. Мэдээ, мэдээлэл шалгах
17.1.Гүйцэтгэх байгууллага нь энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуглуулсан, эсхүл
иргэн, хуулийн этгээдээс холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ирүүлсэн мэдээ,
мэдээллийг судалж шалган шийдвэрлэнэ.
17.2.Мэдээ, мэдээлэл нь тухайн гүйцэтгэх байгууллагын харьяаллын асуудал биш байвал харьяалах
гүйцэтгэх байгууллагад нэн даруй шилжүүлж, энэ тухай мэдээ, мэдээлэл ирүүлсэн иргэн, хуулийн
этгээдэд хариу мэдэгдэнэ.
18 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын үр дүнг ашиглах
18.1.Гүйцэтгэх ажлын явцад авагдсан мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоог зөвхөн дараахь
зорилгоор ашиглана:
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents