ÒªÐÈÉÍ ÌÝÄÝÝËÝË 2022 îí ¹07/1205/ 8.2.4.мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа; 8.2.5.мэдээллийг нийтэд ил болгох эсэх; 8.2.6.мэдээллийг бусдад дамжуулах эсэх, дамжуулахаар бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалт; 8.2.7.зөвшөөрлөө цуцлах хэлбэр. 8.3.Мэдээллийн эзэн зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид бичгээр өгөх бөгөөд энэ зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна. 8.4.Энэ хуулийн 8.3-т ��аасан цахим хэлбэртэй зөвшөөрөл нь хуульд заасан, эсхүл мэдээллийн эзний хүлээн зөвшөөрсөн арга хэрэгслээр түүнийг цахим орчинд таньж, баталгаажуулах замаар өгөгдсөн байна. 8.5.Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний мэдээллийг цуглуулахад түүний хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна. 8.6.Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөхөөр тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн нь мэдээлэл цуглуулахыг зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй. 8.7.Мэдээллийн эзэн өгсөн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд цуцлах тухай хүсэлтийг хүлээн авснаас өмнөх хугацаанд хийгдсэн мэдээлэл боловсруулалт нь энэ хуулийг зөрчөөгүй бол хууль ёсны хэвээр үлдэнэ. 8.8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцогчийн Өрсөлдөөний тухай хуулийн6 4.1.6-д заасан харилцан хамааралтай этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй. 8.9.Мэдээлэл хариуцагч мэдээлэл цуглуулахдаа мэдээллийн эзний зөвшөөрөлтэй болохоо нотолно. 8.10.Мэдээлэл хариуцагч анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор мэдээллийг боловсруулах, ашиглах тохиолдолд мэдээллийн эзнээс дахин зөвшөөрөл авна. 8.11.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 8.2.6-д заасны дагуу зөвшөөрөл авснаас бусад тохиолдолд мэдээллийн эзний мэдээллийг Өрсөлдөөний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 28 дугаарт нийтлэгдсэн. 6 585

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents