хэсгийн 2.1 дэх хэсэгт “харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний
нууцад халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл
хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан байдаг.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ын үйлдэлд Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн
2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн
зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч ******* нь “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, харилцаа
холбоо, цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний нууцад халдах” гэмт хэргүүдийг тус
тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох
үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч Б.Х нь хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул
шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7
дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ялаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан
гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4
дэх хэсэгт заасныг үндэслэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг
шүүхэд гаргаж байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн
зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд
хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул
түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн
хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх,
гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”
гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага
нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн
аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж
заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн
зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,
хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокуророос
сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан прокурорын саналын
хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1
дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 26.1 дүгээр
зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас чөлөөлж, Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт
хэрэгт 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж
шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл
мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар
санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг
гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч ******* нь бусдад
Sélectionner le paragraphe cible3
Se connecter à un paragraphe
Connect to an entity
Disable highlights
Ajouter à la table des matières