хороотой хамтран сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, танилцуулах, сонгогч шилжих журам болон маягт, загварыг энэ хуульд нийцүүлэн, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тагнуулын байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ. /Энэ хэсгийн "20.16" дугаарыг "20.19" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт "байгууллага" гэсний дараа "Сонгуулийн ерөнхий хороотой хамтран" гэж "нийцүүлэн" гэсний дараа ", Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн тагнуулын байгууллагатай хамтран" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 20.20.Энэ хуулийн 20.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад байгууллага энэ хууль, холбогдох бусад хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд оролцож, улсын бүртгэлийн байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийн "20.17" дугаарыг "20.20" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 20.21.Энэ хуульд заасан журмын дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 20.22.Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 21 дүгээр зүйл.Ээлжит бус, нөхөн сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх 21.1.Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэн хэсгийг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 7 хоногийн дотор байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт "20" гэснийг "7" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт "нутаг дэвсгэр, төвийг" гэснийг "нутаг дэвсгэрийг" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 21.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 14 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна. /Энэ хэсэгт "50" гэснийг "14" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 21.3.Энэ хуулийн 20.6-д заасан байгууллага холбогдох мэдээллийг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсэгт "40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд" гэснийг "45-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 21.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 21.3-т заасны дагуу хүргүүлсэн мэдээллийг хүлээн авсан өдрөөс хойш нэг хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны

Select target paragraph3