болон жагсаалтаар нэр дэвшүүлсэн нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт; /Энэ заалтад "шийдвэр," гэсний дараа "сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт болон жагсаалтаар нэр дэвшүүлсэн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 32.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл; 32.2.3.энэ хуулийн 29.4-д заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар; 32.2.4.энэ хуулийн 29.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа; 32.2.5.энэ хуулийн 29.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт; 32.2.6.нэр дэвшигчийн намтар; 32.2.7.нэр дэ��шигчийн иргэний үнэмлэхийн хуулбар; 32.2.8.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа; 32.2.9.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа. 32.3.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ: 32.3.1.нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл; 32.3.2.сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт; 32.3.3.энэ хуулийн 29.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар; 32.3.4.энэ хуулийн 29.3.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын дээд шүүхийн лавлагаа; 32.3.5.энэ хуулийн 29.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт; 32.3.6.нэр дэвшигчийн намтар; 32.3.7.нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар; 32.3.8.бие даан нэр дэвшигчийг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүн тус бүрийн харилцах утасны дугаар; 32.3.9.энэ хуульд заасны дагуу төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 32.3.10.ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа; 32.3.11.авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

Select target paragraph3