18.2.3.санал хураалтын дүн танилцуулах, нэн даруй дамжуулах; 18.2.4.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх; 18.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх; 18.2.6.хуульд заасан бусад чиг үүрэг. 18.3.Хэсгийн хорооны дарга хэсгийн хорооны чиг үүрэгт хамаарах ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээнэ. 18.4.Хэсгийн хороо санал тоолох, дүн гаргах үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэхгүй. 19 дүгээр зүйл.Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт 19.1.Сонгуулийн хороод энэ хуульд заасан эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж хуралдаанд оролцсон бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана. 19.2.Хуралдаанд сонгуулийн хорооны бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн сонгуулийн хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно. 19.3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгуулийн хорооны үйл ажиллагаанд оролцохгүй байх, хуралдаанд ирэхгүй байх, таслах, хуралдааныг орхих, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзахыг хориглоно. 19.4.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхисон тохиолдолд түүнийг хуралдаанд оролцож тухайн асуудлаар татгалзсан санал гаргасанд тооцно. 19.5.Сонгуулийн хорооны тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. 19.6.Тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй. 19.7.Сонгуулийн хороод санал авах өдрөөс бусад өдөр ажлын цагаар ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын бус өдөр болон илүү цагаар ажиллаж болно. 19.8.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийг долоо хоногоор гаргаж, тухайн сонгуулийн хорооны мэдээллийн самбарт ил тавина. 19.9.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонгуулийн хорооны үйл ажиллагаа болон хуралдаанд оролцох боломжгүй болсон бол энэ тухайгаа бичгээр болон бусад хэлбэрээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. 19.10.Энэ хуулийн 19.3-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах асуудлыг тухайн сонгуулийн хороог байгуулсан дээд шатны сонгуулийн хороо гурав хоногийн дотор шийдвэрлэж, нэн даруй нөхөн томилно. 19.11.Сонгуулийн хороо Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журмыг баримтлах ба сонгуулийн хорооны дарга нь гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтооно. 19.12.Сонгуулийн хорооны хуралдаанд сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, ажиглагчийг байлцуулж болно. 19.13.Сонгуулийн хорооны хуралдааныг ажиглах, дуу болон дүрс бичлэг хийх боломжоор хангах

Select target paragraph3