3.1.5."итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр
туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.6."сонгогч" гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.7."сонгуулийн эрх бүхий иргэн" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9
дэх хэсэгт заасан 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;
3.1.8."сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж
зөрчсөн болохыг хуульд заасны дагуу тогтоож, энэ тухай холбогдох байгууллагын шийдвэр гарсан
байхыг;
3.1.9.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид
хүргэдэг программ хангамжийг;
/Энэ заалтаас "болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээг" гэснийг 2023 оны 06 дугаар сарын
16-ны өдрийн хуулиар хассан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж
мөрдөнө./
3.1.10."ял эдэлж байгаа" гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг
эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно.
4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгууль
4.1.Монгол Улсын Их Хурлын сонгууль нь /цаашид "сонгууль" гэх/ Монгол Улсын сонгуулийн эрх
бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төрийн
эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлж байгаа үндсэн арга мөн.
4.2.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын
далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар
сонгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их
Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.3.1.Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос
олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.3.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
Тайлбар: -“олныг төлөөлөх /мажоритар/ арга” гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү
бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд
тооцохыг ойлгоно.
-“хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ арга” гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам,
эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын
Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.
/Энэ тайлбарыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024
оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
4.4.Сонгууль ээлжит, ээлжит бус, нөхөн сонгууль гэсэн төрөлтэй байна.
4.5."Ээлжит ��онгууль" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт