/Энэ заалтад "эвслээс" гэсний дараа "тойрогт" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 61 дүгээр зүйл.Саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах 61.1.Сонгуулийн ерөнхий хороо улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн сонгогчийн тоонд үндэслэн саналын хуудасны тоо, загварыг баталж, үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй, тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр хэвлүүлнэ. /Энэ хэсэгт "баталж," гэсний дараа "үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөлтэй, тагнуулын байгууллагаас олгосон аюулгүй байдлын гэрчилгээ бүхий хуулийн этгээдээр" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 61.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна. 61.3.Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллана. 61.4.Саналын хуудас санал авах өдөр хүртэл, санал авч эхэлснээс хойш санал тоолж дуусах хүртэл, санал авах ажиллагаа дууссанаас хойш холбогдох журмын дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгөх хүртэл цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад байна. 61.5.Санал хураалт дууссаны дараа саналын хуудаст агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэх бөгөөд битүүмжлэлийг задлахгүйгээр сонгуулийн бусад бичиг баримтын хамт аймаг, нийслэлийн архивт хадгална. 61.6.Архивт хадгалсан саналын хуудасны битүүмжлэлийг гагцхүү шүүхийн шийдвэрийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөл, хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан, цагдаагийн байгууллагын хяналттайгаар нээж болно. /Энэ хэсэгт "байлцуулан" гэсний дараа ", цагдаагийн байгууллагын хяналттайгаар" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 61.7.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах журмыг баталж, мөрдүүлнэ. 62 дугаар зүйл.Санал авах байр, хугацаа 62.1.Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. 62.2.Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай дараах зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй: 62.2.1.санал авах байр; 62.2.2.сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг; 62.2.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг; 62.2.4.суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг; 62.2.5.сонгогчийн бүртгэлийн мэдээллийг ажиглагчид үзүүлэх дэлгэц; 62.2.6.хууль тогтоомжид заасан бусад.

Select target paragraph3