10.1.2.нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, менежер, ухуулагч болон сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн таних тэмдэг, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт, аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо, төв комисс, салбар комисс /цаашид "сонгуулийн хороод" гэх/-ны албан бичгийн хэвлэмэл хуудас, үнэмлэх, батламж хэвлүүлэх, төрийн далбаа, тэмдэг хийлгэх, бэлтгэх, хүргэх зардал; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад "хороо" гэсний дараа ", төв комисс, салбар комисс" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 10.1.3.санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл, программ хангамж, сонгогч санал өгснийг тэмдэглэх бэх, түүний дагалдах хэрэгсэл, санал тэмдэглэх хэрэгсэл худалдан авах, түрээслэх, ашиглах, хамгаалах, хадгалах, засвар үйлчилгээ хийх, тээвэрлэх, даатгал, лицензийн төлбөр, санал хураалтын дүн болон ирцийн мэдээ дамжуулах зардал; /Энэ заалтад "дүнгийн" гэснийг "дүн болон ирцийн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ /Энэ заалтад "программ хангамж" гэсний дараа ", сонгогч санал өгснийг тэмдэглэх бэх, түүний дагалдах хэрэгсэл," гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 10.1.4.саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас, брайль хавтас, дугтуй, саналын хуудасны уут, лац болон тэдгээрийг худалдан авах, тээвэрлэх, энэ хуульд заасан олон улсын буухиа шуудангийн зардал; /Энэ заалтад "тээвэрлэх" гэсний дараа ", энэ хуульд заасан олон улсын буухиа шуудангийн" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 10.1.5.саналын хайрцаг хийх, хүргэх, сонгуулийн хэсгийн хороодын ажиллах болон санал авах байр бэлтгэх зардал; 10.1.6.сонгуулийн тухай хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн бусад акт, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал боловсруулах, хэвлэх, хүргэх, архивын баримт үүсгэх, устгах зардал; 10.1.7.сонгуулийн тухай хууль тогтоомжийг сурталчлах болон сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээ, түүнд холбогдох тоног төхөөрөмж, ажил, үйлчилгээний зардал; /Энэ заалтад "хэмжээний" гэснийг "хэмжээ, түүнд холбогдох тоног төхөөрөмж, ажил, үйлчилгээний" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 10.1.8.байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтанд гэрчилгээ олгох сургалт зохион байгуулах зардал; 10.1.9.сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал; 10.1.10.сонгуулийн хороодын ажилтан, мэдээллийн технологийн багийн болон ажлын хэсгийн гишүүн, даамал, нөөц даамлын ажилласан хугацааны мөнгөн урамшуулал, хоолны зардал; 10.1.11.сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал; 10.1.12.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал; 10.1.13.дахин болон нэмэлт санал хураалт явуулах зардал; 10.1.14.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдон гарах зардал; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Select target paragraph3