721.3.Сонгуулийн ерөнхий хороо дараах ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж саналыг тоолон санал хураалтын дүнг гаргаж нэн даруй мэдээлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 721.3.1.төв комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий битүүмжилсэн дугтуйн нийт тоо нь санал авахад олгосон саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 721.3.2.санал авахад зарцуулаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолох; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 721.3.3.битүүмжилсэн дугтуйнуудыг нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийхэд бэлэн болгох. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 721.4.Гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох, дүн дамжуулах ажиллагааг явуулахад тухайн салбар комисст санал тоолох төхөөрөмжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр хэрэглэж болно. /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 73 дугаар зүйл.Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг хүргүүлэх 73.1.Хэсгийн хороо санал тоолох төхөөрөмжөөс хэвлэсэн тухайн хэсгийн санал хураалтын дүнг танилцуулсны дараа санал хураалтын дүнгийн хуудсыг сонгуулийн бусад бичиг баримтын хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг нийслэлийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хороонд тус тус нэн даруй хүргүүлнэ. 73.2.Хэсгийн хороо саналын хайрцаг /санал тоолох төхөөрөмж/-аас гарсан саналын хуудас, буцааж хураагдсан саналын хуудас, зарцуулагдаагүй үлдсэн саналын хуудсыг тус тусад нь тоолон, багцлан боож битүүмжлэн, сонгуулийн бусад баримт бичгийн хамт сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх бөгөөд холбогдох журамд заасны дагуу аймаг, нийслэлийн архивт хүлээлгэн өгнө. 73.3.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээн дэх санал хураалтын дүнг сум, дүүргийн сонгуулийн хорооноос ирүүлсэн хэсгийн хорооны санал хураалтын дүнг үндэслэн нэгтгэнэ. 74 дүгээр зүйл.Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх 74.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшигчийн санал хураалтын дүнг дараах байдлаар гаргана: /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 74.1.1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нэр дэвшсэн нийт нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана; /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./ 74.1.2.хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр

Select target paragraph3