76.2.Ээлжит бус сонгуулийг энэ хуульд заасны дагуу зохион байгуулж явуулна.
77 дугаар зүйл.Нөхөн сонгууль явуулах, орон гарсан суудлыг нөхөх
/Энэ зүйлийн гарчигт "явуулах" гэсний дараа ", орон гарсан суудлыг нөхөх" гэж 2023 оны 06
дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын
01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
77.1.Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний
орон гарсан бол тухайн нам, эвслийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг Улсын Их Хурлын
гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо орон гарснаас хойш
14 хоногийн дотор гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2024 оны
01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
77.2.Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын
гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр
дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
77.3.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй
хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.
/Энэ хэсгийн "77.2" дугаарыг "77.3" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт "зургаан сар" гэснийг "нэг жил" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар
өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
77.4.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний
бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
/Энэ хэсгийн "77.3" дугаарыг "77.4" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
77.5.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд
заасны дагуу зохион байгуулна.
/Энэ хэсгийн "77.4" дугаарыг "77.5" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт
оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
78 дугаар зүйл.Нэмэлт санал хураалт явуулах
78.1.Нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь жагсааж, мандатын тоогоор таслахад нэр
дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэний улмаас мандатад хуваарилагдах боломжгүй болсон бол
тухайн тойрогт нэмэлт санал хураалт явуулна.
78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь
буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус
бүрд нэмэлт санал хураалт явуулна.
78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал
хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал
хураалтад оролцуулна.
78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад
оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.
78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын
тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд