шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.
79 дүгээр зүйл.Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах
79.1.Санал хураалтыг дараах тохиолдолд хүчингүйд тооцно:
79.1.1.байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад
урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар
авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд
ноцтой нөлөөлөхөөр бол;
79.1.2.саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, санал
авах журам зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол.
79.2.Энэ хуулийн 79.1-д заасан тохиолдолд санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо
хүчингүйд тооцож хүчингүйд тооцсон хэмжээгээр дахин санал хураалт явуулна.
79.3.Дахин санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд
шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.
79.4.Дахин санал хураалтад дараах сонгогчийг оролцуулна:
79.4.1.хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон тухайн хэсгийн нийт сонгогчийг;
79.4.2.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авсан саналыг хүчингүйд тооцсон бол уг саналын
хайрцагт саналаа өгсөн сонгогчийг.
Тайлбар: "Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх" гэдгийг санал хураалтын явцад гарсан зөрчил нь
сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр
дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл илүү байхыг ойлгоно.
79.5.Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг
хориглоно.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, ГОМДОЛ МАРГААН ХЯНАН
ШИЙДВЭРЛЭХ ХАРЬЯАЛАЛ
80 дугаар зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
80.1.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол
Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
81 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг
шийдвэрлэх харьяалал
81.1.Сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээд нь тухайн гомдол,
маргааны онцлог байдлыг харгалзан энэ хуульд өөрөөр заагаагүй бол тухайн сонгуулийн жилд
багтаан шийдвэрлэнэ.
81.2.Сонгуулийн хороод энэ хуульд заасны дагуу шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сум,
дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд,
аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд тус тус
гомдол гаргана.