81.3.Энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу санал хураалтын дүнг өргөн мэдүүлсэн Сонгуулийн
ерөнхий хорооны шийдвэрт холбогдуулан гаргасан маргааныг Үндсэн хуулийн цэц хянан
шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт "хуульд" гэснийг "хуулийн 74 дүгээр зүйлд" гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн
хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
81.4.Энэ хуулийн 81.3-т зааснаас бусад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдох
маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх
давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.
81.5.Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол гаргах
бөгөөд хугацаа хэтэрсэн гомдлыг хүлээн авахгүй.
81.6.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад
мэдэгдэж болно.
81.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан
иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.
81.8.Шүүх энэ хуулийн 81.3-т заасны дагуу маргаан хянан шийдвэрлэхдээ захиргааны актын
биелэлтийг түдгэлзүүлэхгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
БУСАД АСУУДАЛ
82 дугаар зүйл.Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах
82.1.Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг
хориглоно.
83 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
83.1.Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР