Б.Хонгорзулаас гаргаж өгсөн түүний бусадтай харилцсан зурвас, түүний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Х-ын ....@gmail.com гэх gmail хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16-21 дүгээр хуудас) зэрэг болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 120 дугаар байрны 58 тоотод оршин суух хаягтай хохирогч Б.Х-ын “Б.Х” гэх нэртэй фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр халдаж, мэдээллийн сүлжээтэй танилцан кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогч Б.Х-ын хувь хүний нууцаар хамгаалагдсан нууц болох фэйсбүүк цахим орчинд бусадтай харилцсан зурвасыг хууль бусаар олж авч, түүний аав Б.Батзориг, ээж Г.Гантуул нарт дамжуулж цахим хэрэгсэл ашиглаж, хувь хүний нууцад халдах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь: - Хохирогч Б.Х-ын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн орохгүй болж бүртгэлтэй мэйл хаяг болон утасны дугаарыг сольсон байсан...фэйсбүүк хаягт бүртгэлтэй 95454245 дугаарын утсанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 04:57 минутад фэйсбүүкээс хоёр нөхцөлтэй баталгаажуулах код гэсэн 6 оронтой код миний утсанд ирсэн байсан. Маргааш өглөө нь би сэрээд өөрийн фэйсбүүк хаяг руу орох гэсэн боловч миний фэйсбүүк орохгүй нэвтрэх боломжгүй болсон байсан. Манай аав, ээж нар луу миний хаягаар орж Б.Батболд, Хатангоо, Амартүвшин, Сайхнаа гэх хүмүүстэй чаталсан чатыг явуулсан байсан. Иймд миний бие өөрийн хаягаа олж авах мөн нэр төрд халдаж хувийн захидал харилцаатай танилцсан уг этгээдийг олж тогтоож өгнө үү гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас), хохирогч Б.Х-с гаргаж өгсөн түүний бусадтай харилцсан зурвас, түүний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Х-ын ...@gmail.com гэх gmail хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16-21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цахим төхөөрөөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, мөн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2 дахь

Select target paragraph3