БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ 2022 оны 06 сарын 06 өдөр Дугаар 2022/ШЦТ/1021 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, Нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, Улсын яллагч Н.Өнөрбаяр, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт *******-т холбогдох эрүүгийн 2206 00000 1761 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогт ******* Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 120 дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай хохирогч Б.Х-н “Б.Х” гэх нэртэй фэйсбүүк хаягт зөвшөөрөлгүйгээр халдаж, мэдээллийн сүлжээтэй танилцан кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогч Б.Х-ын хувь хүний нууцаар хамгаалагдсан нууц болох фэйсбүүк цахим орчинд бусадтай харилцсан зурвасыг хууль бусаар олж авч, түүний аав Б.Б, ээж Г.Г нарт дамжуулж цахим хэрэгсэл ашиглаж, хувь хүний нууцад халдах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 13.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: - 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (хх-ийн 39-41 дүгээр хуудас), - Хохирогч Б.Х-ын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн орохгүй болж бүртгэлтэй мэйл хаяг болон утасны дугаарыг сольсон байсан...фэйсбүүк хаягт бүртгэлтэй 95454245 дугаарын утсанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 04:57 минутад фэйсбүүкээс хоёр нөхцөлтэй баталгаажуулах код гэсэн 6 оронтой код миний утсанд ирсэн байсан. Маргааш өглөө нь би сэрээд өөрийн фэйсбүүк хаяг руу орох гэсэн боловч миний фэйсбүүк орохгүй нэвтрэх боломжгүй болсон байсан. Манай аав, ээж нар луу миний хаягаар орж Б.Батболд, Хатангоо, Амартүвшин, Сайхнаа гэх хүмүүстэй чаталсан чатыг явуулсан байсан. Иймд миний бие өөрийн хаягаа олж авах мөн нэр төрд халдаж хувийн захидал харилцаатай танилцсан уг этгээдийг олж тогтоож өгнө үү гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас), хохирогч

Select target paragraph3