СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй
явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ит холбогдох
2330001710125 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн
авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн
Түвшинширээ суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,
малчин, ам бүл 6, нөхөр 3 хүүхэд, хадам дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын
... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт
Б-ын И
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.И нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн .... сумын ...
дүгээр багийн “Б”-ийн .... тоотод хохирогч Б.Э-ийн орон байранд зөвшөөрөлгүйгээр
дуу-дүрсний бичлэг хийх буюу өөрийн “Б.И” гэх “Facebook” хаягаар “Уулбаян сум,
Сүхбаатар аймаг” гэх нэртэй “Facebook” группт шууд дамжуулан олон нийтэд тарааж,
хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, орон байрны халдашгүй байдалд халдах гэмт хэрэгт
холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймаг ... сумын ...
дүгээр багийн “Б”-ийн ... тоотод хохирогч Б.Э-ийн орон байранд зөвшөөрөлгүйгээр
дуу-дүрсний бичлэг хийх буюу өөрийн “Б.И” гэх “Facebook” хаягаар “Уулбаян сум,
Сүхбаатар аймаг” гэх нэртэй “Facebook” группт шууд дамжуулан олон нийтэд тарааж,
хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, орон байрны халдашгүй байдалд халдах гэмт хэрэг
үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна хохирогч
Б.Э-ийн мэдүүлэг /хх 13-15/, гэрч нарын мэдүүлэг /хх 17-55/, 6 минут 54 секундийн CD
бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан бөгө��д яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж
бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд
хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 13.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.И өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх
хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг
бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал
тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн орон байрны доторх орчны болон орох, гарах
хэсгийг хамруулан дуу-дүрсний бичлэг хийж олон нийтэд тараасан бөгөөд хохирогч хор
уршигтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.